Монгол ба Хавч

Way of the Wolf
4 min readNov 26, 2020

--

source: https://onepunchman.fandom.com/wiki/Crablante

Хавч хэлбэртэн амьтад анх дэлхийд 540 сая орчмын жилийн өмнөөс амьдарч эхэлсэн бол динозаур нь 66 сая жилийн өмнө амьдарч байжээ. Динозавр гэх мэтийн хүчирхэг араатан амьтад устаж үгүй болсон байхад ягаад жижигхэн хавч хэлбэртэн амьтад бараг 9 дахин илүү жил амьдарсан, амьдарсаар байгаа нь сонирхолтой.

Жордан Петерсоны Амьралын 12 дүрэм номонд бичсэнээр, хавч хэлбэртэн амьтад нь өөрсдийн гэсэн тогтолцоотой. Адилхан хэлбэр хэмжээтэй хэсэг хавчийг шинээр газар сонгоод нутагшуулжээ. Эхэн үед байгалийнхаа жам ёсны хувьслаараа эрэгчин хавчууд амьдрахад хамгийн таатай газрын төлөө хоорондоо тэмцэлддэг. Хамгийн таатай гэх үзүүзлэлтийг тухайн цэгийн ойр орчмын хоол хүнсний хангамж, олдоц болон араатан амьтан гэх мэтийн аюул ослоос хамгаалалт сайтай гэх хоёр үзүүлэлт бүрдүүлдэг. Хэсэг өрсөлдсөний эцэст хамгийн хүчирхэг, зоригтой, авхаалжтай нь хамгийн таатай газрыг сонгодог бол хамгийн дорой нь хамгийн таагүй, бараг амьдрах боломжгүй бүс газарт амьдарч тухайн бүс нутгийн хавчны социал тогтолцоо бүрддэг.

За, тэгээд янз бүрийн ялгаанууд үүсэж эхэлдэг. Бие физологийн хувьд таатай бүс нутагт амьдардаг хавч нь хоол хүнсээр элбэг учраас бусдаасаа илүү хүчирхэг илүү бат бэх болж хөгждөг. Сэтгэл санааны хувьд ноёрхлоо тогтоосон учраас айх аюул үгүй бардам хамгийн их өөртөө итгэлтэй байдал нь илүү их серотонин ялгаруулахад хүргэдэг бол айсан бэргэсэн хавч нь бага серотонин ялгаруулж эсрэгээрээ илүү ихээр октопамин гэх бодис ялгаруулдаг. Ер нь тухайн хавчны серотонин/октопамин бодисын харьцаа нь тухайн хавчны байр суурийг илэрхийлдэг гээд хэлчихэд нээх буруудаад байх юм байхгүй. Эргээд илүү их серотонин бага октомопин ялгаруулах нь тухайн хавчны сэтгэл зүйн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тухайн хавчинд илүү их зориг, авхаалж самбаа, бага стресс гэх мэтчилэн таатай нөхцлүүдийг өөрт нь бас бий болгодог. Эсрэгээрээ нийгмийн доод түвшинд байр суурьтай хавчны ихээр ялгаруулад октомопин нь тухайн хавчийг өөрийнх нь дотроос “гөлөг” болгодог. Ингэснээр ямар нэгэн асуудал үүсэхэд тухайн өрсөлдөж буй хавчнууд хоорондоо заавал тулалдахгүйгээр шийдвэрлэдэг арга юмсанж. Учир нь асуудал болгон дээр хоорондоо тулалдаад байх нь аль алиндаа ашиггүй. Жишээ нь хоёр хүч тэнцүү хавч хоорондоо газар нутгийн төлөө тулалдаад шархадахад, сэргэг эрүүл гуравдагч этгээд боломжийг ашиглаад хүссэнээ авах тохиолдол байдаг учраас энэ эрсдэлийг багасгахын тулд тулалдахгүйгээр байгалийн эволюцийн жам ёсоороо асуудлуудыг эхэлж шийдвэрлэж сурчээ. Серотонин/октомопины харьцаа мөн тухайн хавчны бусдадаа яаж харагдахыг хүртэл шийддэг. Жишээ нь серотонин илүү ялгаруулдаг хавч бусдадаа илүү том харагдахын тулд нуруу цэх, илүү гадагшаагаа байдаг бол октомопин давамгай хавч илүү жижиг, дотогшоогоо өөрийгөө хумьсан байдалтай байдаг. Энэ нь эргээд өөрсдийнх нь биеийн төлөв ямар байхаас шалтгаалаэ тухайн хавч хэр их серотонин/октомопин ялгаруулах нь шийдэгддэг. Эмэгчнүүдийн хувьд хамгийн байрлал сайтай эрэгчинг сонгодог, эргүүлдэг бол хамгийн доод түвшний хавчнуудад хос олдохгүй тэгэсхийгээд үр удмаа үлдээхгүй үхэцгээдэг. Бусад араатан амьтны довтолгоо, өвчин, тахал, хүнсний хомсдол, ган гачиг, үер гэх мэтийн ямар нэгэн нийтийг хамарсан аюул заналхийлэхэд хамгийн доод түвшний хэд нь хамгийн түрүүнд чад хийдэг. Хавчны ертөнцөд ер нь нэг иймэрхүү юм болдог юм байна.

Тэгсэн манайд ялгаа алгаа. Корона гээд нэг тахал гараад одоо бараг жил боллоо, манай амьдралын боломж муу иргэд эхнээсээ хэцүүдээд эхэллээ. Аливаа улсын төр засгийн гол үүрэг бол тухайн улсын тогтвортой байдал, газар нутгийн халдашгүй дархан байдал, нийгмийн, нийтийн төлөө тэгш эрх, тэгш боломжийг бүрдүүлэх, иргэдийнхээ төлөө үйлчлэх гэх мэт байдаг ба энэ бүгдийг хангасан цагт хавч шиг доод түвшний нийгмийн тогтолцооноос ухаант хүний нийгмийн тогтолцоо руу шилждэг. Гэсэн хэдий ч газар дээрээ эсрэгээрээ байгаад байна л даа. Хэдий 2000-н жилийн түүхтэй гээд цээжээ дэлдээд байдаг ч, хавчныхаа сурвивализмаас гараагүй л байна. Бидний өвөг эцэг биднийг ийм арчаагүй явааг хараад ой гутаж байгаа байхдаа.Бэлэн бэлдээд өгсөн газар нутаг, улсыг нь цааш нь үргэлжлүүлээд хөгжүүлээд үзүүлээд өгдөггүй юмаа гэхэд ядаж олигтойхон ч эзэн сууж чадахгүй байгааг хараад юу гэж боддог бол?

Одоо тэгээд яах юм бээ? Ингээд хавч шиг он жилүүдээ цэвэр сурвивализмаар өнгөрүүлсээр мөхөл рүүгээ явцгаах уу эсвэл хүн болж хөгжил дэвшлийн төлөө зүтгэцгээх үү?

Би дан засгийн газарт буруу өгөхгүй. Аль алиндаа учир байна. Энэ хэд чинь ер нь бол маниусаасаа л сонгогдсон, хамгийн гайгүй нь гэж тодроод сонгогдож байгаа гэхээр маниус массаараа хавчаараа байгаад байна л даа. Хавч нар дундаас хавч л сонгогдоно, хавч нь хавчаа л сонгоно, хүн нь сонгогдохгүй, хүнээ сонгохгүй. Дан ганц корона доо ч биш манай нийгмийн байр байдал иймэрхүү байна ний нуугүй хэлэхэд. Заавал энэ төр засаг гээд байлгүй, нийтээрээ хавчаасаа хүн болж байж л манай улс хөгжих байх, хэрвээ үнэн дорвитой хөгжил яръя гэвэл. Тэгэхийн тулд боломжтой нь боломжгүйгээ өөд нь татаж, хуваалцаж, илүү чанартай боловсрол олгох хийгээд боломжийг бүрдүүлэх нь нэн түрүүнд шаардлагатай байна. Тэгэхгүй бол хавчаараа байсаар байтал улсын хэмжээнд, үндэсний хэмжээнд өнөө маргаашаасаа хальж алсаа харвал айхтар баян тансаг өндөр хөгжилтэй орноо больё, манай улс үлдэх нь үү гүй юу гэдэг дээрээ тулчихаад байна л даа. Хавчаараа байсаар эхнээсээ ингээд дуусацгаахуу эсвэл дараагийн түвшин ухаант хүнийхээ амьдрал руу шилжиж орох уу? Сонголт үргэлж бидэнд бий гэхдээ энэ хоёрын аль нэгийг нь л сонгоно. Сонгохгүйгээр ингээд урсгалаараа яваад байвал юу болох нь тодорхой. Бараг сонголт хийхэд хэтэрхий оройтсон ч юм шиг…

--

--

Way of the Wolf

Wolf is a Warrior, a Scholar, and a Monk.